Сүүлийн шинэчлэлт: 2026 оны 5-р сарын 20
Энэхүү Нууцлалын бодлого нь Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль болон холбогдох бусад эрх зүйн актуудад нийцүүлэн Portal.mn платформ (цаашид “Платформ” гэх)-ын хэрэглэгчийн хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, хадгалах, хамгаалахтай холбоотой харилцааг зохицуулахад оршино. Хэрэглэгч Portal.mn платформд бүртгүүлэхээс өмнө энэхүү "Нууцлалын бодлого"-той бүрэн танилцах үүрэгтэй.
Манай платформ нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг үйлчилгээ үзүүлэх, тасалбар захиалах, төлбөр тооцоог гүйцэтгэх, мөн үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор хууль тогтоомжид нийцүүлэн ашиглана. Хэрэглэгч нь энэхүү үйлчилгээг ашигласнаар Нууцлалын бодлогын дагуу өөрийн хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглахыг зөвшөөрч буйд тооцогдоно. Хэрэглэгч зайлшгүй тохиолдолд өөрийн захиалгыг цуцлах болон зохион байгуулагчаас хамааран буцаалт хийх шаардлагатай болсон үед манай ажилчид хэрэглэгчийн дансны мэдээллийг авч болно.
Portal.mn нь тоглолт, эвент, спорт болон бусад арга хэмжээний тасалбар мөн холбогдох бараа бүтээгдэхүүн (merchandise)-ийг худалдан авах боломжтой онлайн платформ юм. Хэрэглэгчид Google-ээр нэвтэрч Portal.mn дээр өөрийн бүртгэлийг үүсгэх боломжтой. Хэрэглэгч нь Google нэвтрэлтийг ашиглан бүртгэл үүсгэх боломжтой бөгөөд бид зөвхөн нэр болон и-мэйл хаяг зэрэг үндсэн мэдээллийг авна. Бид Google-ийн бусад үйлчилгээ, өгөгдөлд хандах эрхгүй.
Энэхүү Нууцлалын бодлогод том үсгээр эхэлсэн нэр томьёонууд нь доор тодорхойлсон утгыг илэрхийлнэ. Эдгээр тодорхойлолт нь ганц болон олон тоон хэлбэрт адил утгаар хэрэглэгдэнэ.
Манай үйлчилгээг ашиглах үед бид таны дараах мэдээллийг авах боломжтой:
Мөн бид таны хөтчөөс үйлчилгээнд зочлох бүрд эсвэл мобайл төхөөрөмжөөр дамжуулан үйлчилгээнд нэвтрэх үед илгээсэн мэдээллийг цуглуулж болзошгүй.
Бид дараах тохиолдолд хэрэглэгчийн мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулж болно:
Бид хэрэглэгчийн мэдээллийг:
Хэрэглэгчийн хувийн мэдээлэл нь Компанийн болон үйлчилгээ үзүүлэгчдийн серверт дотоод болон гадаад байршилд боловсруулагдаж, хадгалагдаж болно. Иймээс хэрэглэгчийн мэдээлэл Монгол Улсаас гадуур шилжиж, хадгалагдах боломжтой бөгөөд тухайн улсын өгөгдөл хамгаалах эрх зүйн зохицуулалт нь таны оршин суугаа улсынхаас ялгаатай байж болно.
Хэрэглэгч нь энэхүү Нууцлалын бодлогыг зөвшөөрснөөр мэдээлэл дамжуулах, боловсруулахыг хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно. Компани нь мэдээллийн аюулгүй байдлыг хангах зохих арга хэмжээг хэрэгжүүлнэ. Хэрэв тухайн байгууллага эсвэл улс зохих хамгаалалтгүй бол хэрэглэгчийн мэдээллийг шилжүүлэхгүй.
1. Бизнесийн шилжилт Компани нэгдэх, худалдагдах тохиолдолд таны мэдээлэл шилжиж болно.
2. Хууль сахиулах байгууллагууд Бид хуулийн дагуу шаардлагатай үед таны мэдээллийг эрх бүхий байгууллагад илгээж болно.
3. Бусад хууль эрх зүйн шаардлагууд
Компани нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг хууль ёсны үүргээ биелүүлэх, компанийн эрх ашиг, өмчийг хамгаалах, үйлчилгээнд холбогдох буруутай үйлдлээс сэргийлэх, үйлчилгээ хэрэглэгчид болон олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах, хууль эрх зүйн хүндрэлээс сэргийлэх шаардлагаар ил болгож болно.
Бид хэрэглэгчийн хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалахын тулд зохих техникийн болон дотоод хамгаалалтын арга хэмжээг авч хэрэгжүүлдэг ба хэрэглэгчийн мэдээлэл нь аюулгүй орчинд хадгалагдана. Зөвхөн эрх бүхий ажилтнууд шаардлагатай тохиолдолд хэрэглэгчийн мэдээлэлд хандах эрхтэй бөгөөд мэдээллийг зөвхөн үйлчилгээ үзүүлэх болон хэрэглэгчийн гомдол, саналын хүрээнд ашиглана.
Гэсэн хэдий ч, интернэт болон цахим орчны онцлогоос шалтгаалан мэдээллийн 100% бүрэн аюулгүй байдлыг баталгаажуулах боломжгүй болохыг анхаарна уу.
Бид 13-аас доош насны хүүхдүүдийн хувийн мэдээллийг зориуд цуглуулахгүй.
Хэрэв эцэг эх, хууль ёсны асран хамгаалагчийн зөвшөөрөлгүйгээр 13-аас доош насны хүүхэд бидэнд хувийн мэдээлэл өгсөн гэж үзвэл та бидэнтэй холбогдох боломжтой. Ийм тохиолдолд бид тухайн мэдээллийг хууль тогтоомжид нийцүүлэн устгах арга хэмжээ авна.
Манай үйлчилгээ нь гуравдагч этгээдийн вэбсайтад хөтлөх холбоос агуулж болзошгүй. Бид эдгээр сайтуудын агуулга болон нууцлалын бодлогод хариуцлага хүлээхгүй.
Мэдээлэл хариуцагч нь Нууцлалын бодлогод нэмэлт, өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд өөрчлөлт орсон тохиолдолд www.portal.mn сайтад нийтэд нээлттэй байршуулна. Хэрэглэгч нь тухайн өөрчлөлттэй танилцах үүрэгтэй.