Сүүлд өөрчлөгдсөн: July 16, 2024
Энэхүү үйлчилгээний нөхцөл нь “Энтертайнмент технологи адвенсмент портал” ХХК /цаашид “Portal.mn” гэх/ болон Харилцагч нарын хооронд байгуулагдах үйлчилгээ үзүүлэх гэрээний үндсэн нөхцөл болно. Харилцагч www.portal.mn сайтад бүртгүүлснээр энэхүү нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцогдож, талуудын хооронд хэлцэл хийгдсэн гэж үзэх тул та энэхүү үйлчилгээний нөхцөл болон нууцлалын бодлогод заасан нөхцөлтэй сайтар танилцана уу. Portal.mn платформоор дамжуулан хийгдсэн, portal.mn платформоос үл хамаарах аливаа үйлдэл, эс үйлдэхүйн улмаас үүсэх эрсдэл, үр дагаврыг та өөрөө хариуцахыг анхаарна уу.
We may make changes to the Terms at any time. Any changes we make will be effective immediately when we post a revised version of the Terms on the Site. The "Last Updated” date above will tell you when the Terms were last revised. By continuing to use this Site after that date, you agree to the changes. To the extent that these Terms differ from a prior version of the Terms which you previously agreed to, this version of the Terms supersedes and governs.
“Portal.mn” нь аливаа арга хэмжээ, шоу болон тоглолттой холбоотой бүх зүйлсийг нэг дор багтаасан цахим тасалбар худалдаалах цогц үйлчилгээний платформ юм.
“Portal.mn” нь энтертайнмент салбарын уламжлалт бүхий л үйлчилгээг багтаахаас гадна "Маркет" цэсэд Хоёрдогч зах зээл буюу худалдан авсан тасалбараа албан ёсны эрхтэйгээр гуравдагч этгээдэд худалдан борлуулах боломжийг бүрдүүлсэн.
✔ Энэхүү үйлчилгээний нөхцөл нь Харилцагч (та) болон Portal.mn нарын хооронд байгуулагдсан ба үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршино.
✔ Та үйлчилгээний нөхцөл, Нууцлалын бодлогод заасан нөхцөлүүдтэй танилцаж, хүлээн зөвшөөрснөөр “Энтертайнмент технологи адвенсмент портал” ХХК -иас үзүүлж буй үйлчилгээнүүдийг авах боломжтой.
✔ Бидний үйлчилгээг авахаас өмнө та энэхүү гэрээнд заасан нөхцөлүүдийг сайтар уншиж танилцана уу.
1.1
Энэхүү Үйлчилгээний нөхцөл (цаашид “Нөхцөл” гэх) нь Portal.mn цахим платформоор дамжуулан үйл ажиллагаа, арга хэмжээний тасалбарыг албан ёсны эрх бүхий борлуулагч хэрэглэгчдэд санал болгох, хэрэглэгч тухайн тасалбарыг худалдан авахтай холбоотой үүсэх харилцааг зохицуулах зорилготой цахим гэрээ болно.
1.2
Үйлчилгээний нөхцөлд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно. Үүнд:
- “Цахим платформ” гэж www.portal.mn хаягт байрлах, хэрэглэгчдэд арга хэмжээ, үйл ажиллагааны тасалбарын мэдээллийг хүргэх, захиалга хийх боломжийг бүрдүүлсэн нэгдсэн цахим худалдааны системийг;
- “Хэрэглэгч” гэж энэхүү Нөхцөлийг хүлээн зөвшөөрч, Portal.mn платформд бүртгэл үүсгэж, тасалбар, мерчандайз болон тухайн тоглолт дээр борлуулагдаж буй бараа бүтээгдэхүүнийг худалдан авч буй эрх зүйн бүрэн чадамжтай иргэн болон хуулийн этгээдийг;
- “Албан ёсны борлуулагч” гэж тухайн арга хэмжээний тасалбарыг Portal.mn-ээр дамжуулан борлуулах эрх бүхий хувь хүн эсвэл хуулийн этгээдийг;
- “Цахим баталгаажуулалт” гэж хэрэглэгч өөрийгөө таних зорилгоор ашиглаж буй нэвтрэх нэр, нууц үг, нэг удаагийн код болон бусад цахим мэдээллийг;
- “Тасалбар” гэж Portal.mn-ээр дамжуулан хэрэглэгчид худалдаалагдаж буй аливаа тоглолт, эвент, аялал, арга хэмжээнд оролцох эрхийг илэрхийлсэн цахим тасалбарыг;
- “Хэтэвч” гэж www.portal.mn цахим хуудас дах харилцагчийн дансыг;
- "Мерчандайз" гэж Portal.mn платформ дээр борлуулагдаж буй тоглолт эсвэл аливаа арга хэмжээний "Мерчандайз" бүтээгдэхүүнийг;
- "Bar" гэж Portal.mn платформ дээр борлуулагдаж буй тоглолт эсвэл аливаа арга хэмжээний үеэр борлуулагдах уух зүйлсийг урьдчилан захиалах үйлчилгээг;
- "Маркет" гэж Portal.mn платформ дээр бүртгэлтэй хэрэглэгч өөрийн эзэмшиж буй цахим тасалбарыг албан ёсны эрхтэйгээр гуравдагч этгээдэд дахин борлуулахаар тавьсан үйлчилгээг;
1.3
Хэрэглэгч Portal.mn сайтад бүртгүүлэхээс өмнө энэхүү Нөхцөлтэй бүрэн танилцсан байх үүрэгтэй. “Би хүлээн зөвшөөрч байна” гэсэн товчлуурыг дарснаар хэрэглэгч нь Нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.
1.3
Хэрэглэгч Portal.mn сайтад бүртгүүлэхээс өмнө энэхүү Нөхцөлтэй бүрэн танилцсан байх үүрэгтэй. “Би хүлээн зөвшөөрч байна” гэсэн товчлуурыг дарснаар хэрэглэгч нь Нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.
1.4
Хэрэглэгч энэхүү Нөхцөлийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзах эрхтэй. Гэвч ийм тохиолдолд Portal.mn платформын зарим үйлчилгээг бүрэн ашиглах боломжгүй болохыг анхаарна уу.
1.5
Portal.mn нь тасалбарын талаарх мэдээлэл, нөхцөл, үнэ болон захиалга хийх боломжийг хэрэглэгчдэд цахимаар ил тод хүргэх үүрэгтэй бөгөөд худалдан авалтыг хялбаршуулсан цахим системээр дамжуулан гүйцэтгэнэ.
1.6
Зарим арга хэмжээ, үйл ажиллагаа нь насны болон оролцооны тодорхой хязгаарлалттай байж болох тул хэрэглэгч худалдан авалт хийхээс өмнө тухайн тасалбарын нөхцөл, шаардлагатай мэдээлэлтэй сайтар танилцсан байх шаардлагатай.
2.1
Хэрэглэгч Portal.mn платформд бүртгүүлэхийн тулд Нэвтрэх/Бүртгүүлэх цэс дэх “Бүртгэлгүй бол ЭНД ДАРНА УУ” товчийг сонгож, өөрийн цахим шуудангийн хаягийг оруулна. Portal.mn системээс тухайн цахим хаяг руу нэг удаагийн 6 оронтой код агуулсан баталгаажуулалтын холбоос илгээгдэнэ. Хэрэглэгч нь энэхүү 6 оронтой кодоор баталгаажуулалт хийн анх удаа нэвтэрч, дараа нь өөрийн байнгын ашиглах нууц үгийг үүсгэн, хувийн мэдээллээ хамгаалах үүрэгтэй.
2.2
Portal.mn-ээр дамжуулан тасалбар худалдан авах бүх үйлдлийг хэрэглэгч өөрийн нэрийн өмнөөс, хууль ёсны үндэслэлтэйгээр хийсэнд тооцно. Хэрэглэгч нь өөрийн бүртгэлийн мэдээлэл, тухайлбал цахим шуудан болон нууц үгийг гуравдагч этгээдэд дамжуулахгүй байх, хамгаалж ашиглах үүрэгтэй. Хэрэв хэрэглэгч энэ үүргээ хангалтгүй биелүүлснээс үүдэн өөрт нь болон бусдад хохирол учирвал уг хохирлыг хэрэглэгч өөрөө бүрэн хариуцна.
2.3
Хэрэглэгч нь бүртгэл үүсгэхдээ өөрийн оруулсан мэдээлэл үнэн зөв, бодит байдалд нийцэж байхыг баталгаажуулах үүрэгтэй бөгөөд уг мэдээлэл буруу байсан тохиолдолд гарах аливаа хариуцлагыг хэрэглэгч тал бүрэн хүлээнэ.
2.4
Portal.mn нь өөрийн цахим системийн хэвийн ажиллагаа, хэрэглэгчийн мэдээллийн аюулгүй байдал, нууцлалыг хамгаалах үүргийг бүрэн хүлээж, зохих түвшинд ажиллуулна.
3.1
Тасалбар нь зөвхөн Portal.mn платформ болон Portal.mn-ийн хамтран ажиллагч албан ёсны борлуулагчийн сувгаар дамжин худалдаалагдана.
3.2
Тасалбарын үнэ болон суудлын ангилал нь тухайн арга хэмжээний зохион байгуулагч, албан ёсны борлуулагчийн тогтоосон үнийн бодлогод үндэслэнэ.
3.3
Тасалбар худалдаанд гаргах өдөр, цагийг арга хэмжээний зохион байгуулагч эсвэл Portal.mn-ийн эрх бүхий борлуулагч тодорхойлно.
3.4
Нэг хэрэглэгчийн худалдан авах тасалбарын тоонд тодорхой хязгаарлалт тавигдсан байж болно. Хязгаар нь тухайн арга хэмжээний нөхцөлөөс хамаарна.
3.5
Захиалгаа албан ёсоор баталгаажуулахын тулд хэрэглэгч Portal.mn платформд бүртгүүлж, платформ дээр байрлах цахим төлбөрийн хэрэгслүүдийг ашиглан төлбөрөө шилжүүлэх шаардлагатай.
3.6
Хэрэглэгч тасалбараа сонгон "худалдан авах" дээр дарж, нэхэмжлэл үүсгэснээс хойш 10 минутын дотор зааврын дагуу төлбөрөө бүрэн төлснөөр захиалга баталгаажна. Энэ хугацаанд хэрэглэгч захиалгаа өөрчлөх эсвэл цуцлах эрхтэй.
3.7
Төлбөр төлөх явцад хэрэглэгч Portal.mn-ийн заавар, төлбөрийн нөхцөлийг бүрэн дагаж мөрдөх үүрэгтэй.
3.8
Хэрвээ нэхэмжлэл 10 минутын дотор хийгдээгүй бол захиалга автоматаар цуцлагдана. Цуцлагдсан захиалгыг дахин сэргээх боломжгүй бөгөөд хэрэглэгч шинэ захиалга шинээр үүсгэх шаардлагатай.
3.9
Хэрэглэгч 10 минутын дотор төлбөрийг бүрэн төлөөгүйгээс үүдэн захиалга хүчингүй болсон тохиолдолд Portal.mn ямар нэг хариуцлага хүлээхгүй.
3.10
Захиалгын төлбөр 100% амжилттай хийгдсэний дараа хэрэглэгчийн захиалга “Миний булан” цэсний Тасалбар" эсвэл "Бар", "Мерчандайз" хэсэгт байршина.
4.1
Хэрэглэгчийн худалдан авсан тасалбар болон захиалгууд дараах нөхцөлүүдийн аль нэгэнд хамаарч байвал буцаах, солих боломжгүй:
- Арга хэмжээ, тоглолт нь төлөвлөсөн хугацаа, байршлын дагуу хэвийн зохион байгуулагдаж байгаа бөгөөд огноо, цаг, байршилд ямар нэг өөрчлөлт ороогүй бол;
- Хэрэглэгч өөрийн хувийн шалтгаанаар (жишээлбэл: төлөвлөгөө өөрчлөгдөх, эрүүл мэндийн байдал, гэнэтийн асуудал тулгарах гэх мэт) арга хэмжээнд оролцох боломжгүй болсон, эсвэл тасалбарыг ашиглахаас сайн дураараа татгалзсан бол.
4.2
Хэрэв арга хэмжээ болон аяллын огноо, цаг, байршил өөрчлөгдсөн, эсвэл тухайн арга хэмжээ бүрэн цуцлагдсан тохиолдолд тасалбарыг солих, эсвэл төлбөрийг буцаан олгох асуудлыг дараах нөхцөлөөр шийдвэрлэнэ:
- Буцаалт болон солих боломжийг тухайн арга хэмжээний зохион байгуулагч болон Portal.mn-ийн албан ёсны борлуулагч хамтран шийдвэрлэнэ.
- Буцаан олголт хийх эсэхийг зохион байгуулагч тал баталгаажуулсны дараа, тухайн хэрэглэгчийн төлбөр төлсөн банк, төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчийн журмаас хамааран ажлын 5-10 хоног дотор хийгдэнэ;
Буцаалтын хүсэлт гаргахдаа хэрэглэгч дараах баримтуудыг бүрдүүлж, үнэн зөвөөр ирүүлэх үүрэгтэй:
- Бүртгэлтэй мэйл хаяг;
- Бүртгэлтэй хэрэглэгчийн нэр;
- Төлбөрийн баримт;
- Банкны нэр болон данс эзэмшигчийн нэр;
- IBAN болон дансны дугаар (буцаалт хийх данс);
- Иргэний үнэмлэх эсвэл компанийн нэрийн өмнөөс худалдан авсан бол холбогдох бичиг баримт.
Анхааруулга: Хэрэглэгч шаардлагатай мэдээлэл болон баримтыг дутуу ирүүлсэн тохиолдолд буцаан олголт хийгдэхгүй байх эрсдэлтэй.
5.1.
Хэрэглэгч хувийн шалтгаанаар(жишээлбэл: төлөвлөгөө өөрчлөгдөх, эрүүл мэндийн байдал, гэнэтийн асуудал тулгарах гэх мэт) арга хэмжээнд оролцох боломжгүй болсон, эсвэл тасалбарыг ашиглахаас сайн дураараа татгалзсан бол өөрийн эзэмшиж буй тасалбарыг Portal.mn платформ дээр бүртгэлтэй бусад хэрэглэгчидэд зарахаар Хоёрдогч зах зээл дээр(Mаркет) хэсэгт LIST хийх боломжтой.
5.2.
Хэрэглэгч өөрийн эзэмшиж буй тасалбарыг Маркет дээр зарахаар тавих үйлчилгээний шимтгэл 10% (лояалти-5%, үйлчилгээний хураамж -5%) байна. Лояалти нь тухайн арга хэмжээ зохион байгуулж буй талд очих хувийг хэлнэ.
5.3.
Маркет дээр зарахаар тавигдсан тасалбарын тоглолтын хугацаа өнгөрч, тасалбар хэрэглэх боломжгүй буюу идэвхгүй болсон тохиолдолд хэрэглэгч бүрэн хариуцлагыг хариуцах ба үүнд Portal.mn нь тасалбар борлуулагдаагүйгээс үүсэх ямар нэгэн алдагдал болон төлбөрийг хариуцахгүй.
5.4.
Хоёрдогч зах зээл дээр өөрийн тасалбарыг зарахаар LIST хийж байгаа нь Portal.mn-д буцаалт хийлгэх хүсэлт илгээж байгаа явдал биш тул тухайн тасалбарын тоглолт болох өдөр болон шимтгэлээс үлдэх дүнг сайтар тооцоолсны дүнд үйлдэл хийнэ үү.
6.1
Portal.mn дээр худалдаалагдаж буй тасалбар болон бар, мерчандайз-ийг зээлээр эсвэл хуваан төлөх үйлчилгээгээр худалдан авахыг хүсвэл Portal.mn-тэй хамтран ажилладаг төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудаар дамжуулан авах боломжтой.
6.2
Та төлбөрөө тухайн зээл болон хуваан төлөх үйлчилгээ үзүүлж буй байгууллагын гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх үүрэгтэй.
Санамж: Үлдэгдэл төлбөрөө төлөөгүй тохиолдолд таны мэдээлэл Монгол Банкны зээлийн мэдээллийн санд бүртгэгдэж дахин өөр банк, санхүүгийн байгууллагаас зээл авах боломжгүй болох эрсдэлтэйг анхаарна уу. /Энэхүү санамж нь Portal.mn-тэй хамтран ажилладаг төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын үйлчилгээний нөхцөлөөр зохицуулагдах тул Portal.mn -тэй хамааралгүй болно./
7.1
Хэрэглэгч Portal.mn-ээс худалдан авсан тасалбарыг зөвхөн хувийн хэрэглээндээ ашиглана. Portal.mn -ийн "Маркет" үйлчилгээнээс бусдаар дамлан худалдах, арилжааны болон өөр зорилгоор ашиглах, хуурамчаар үйлдэж борлуулах оролдлого хийхийг хориглоно. Ийм үйлдэл нь хууль зөрчсөнд тооцогдож, хариуцлага хүлээлгэж болзошгүй.
7.2
Тасалбарт багтсан үнэ, QR код, суудлын мэдээлэл болон бусад холбогдох мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулах, хууль бус зорилгоор ашиглах, хуулбарлах, өөрчлөхийг хатуу хориглоно.
7.3
Хэрэглэгч нь бусадтай үгсэн тохиролцож тасалбарын захиалгын тооны хязгаарыг давсан, олон тоогоор худалдан авсан, зохиомол хомсдол үүсгэсэн, үнийг өсгөж борлуулсан зэрэг арилжааны үйлдэл хийсэн тохиолдолд Portal.mn үйлчилгээний нөхцөлийг зөрчсөнд тооцно.
7.4
Хэрэглэгч тасалбар худалдан авахдаа үнэн зөв, бодит мэдээлэл ашиглах үүрэгтэй. Худал мэдээлэл оруулснаас үүдэн үүсэх эрсдэл, хохирлыг хэрэглэгч өөрөө бүрэн хариуцна.
7.5
Хэрэглэгчийн худалдан авсан тасалбар болон бар, мерчандайз хэсгээс худалдан авсан бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээ нь дахин давтагдашгүй QR код бүхий цахим тасалбар байх бөгөөд хэрэглэгч тал хүлээн авснаас хойш түүнтэй холбоотой аюулгүй байдал, нууцлалыг бүрэн хариуцах үүрэгтэй.
7.6
Хэрэглэгч нь тухайн арга хэмжээ, хугацаа зэрэг мэдээлэлтэй сайтар танилцаж, захиалгын мэдээллээ нарийвчлан шалгах үүрэгтэй. Төлбөр төлөгдсөнөөс хойш захиалгыг цуцлах, өөрчлөх боломжгүй тул хариуцлагатай үйлдэл хийхийг анхаарна уу.
8.1
Portal.mn нь тасалбар цахимаар борлуулах үйлчилгээ үзүүлдэг бөгөөд тухайн арга хэмжээ, зохион байгуулалт, аюулгүй байдалд шууд хариуцлага хүлээхгүй.
8.2
Аливаа арга хэмжээ, тоглолтын талаар нийтэлсэн мэдээллийн үнэн зөв байдал, тасалбарын үнэ, арга хэмжээний цуцлалт, хойшлолт зэрэг бүх зохион байгуулалттай холбоотой асуудлыг зохион байгуулагч болон албан ёсны борлуулагч байгууллага бүрэн хариуцна.
8.3
Portal.mn нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг Монгол Улсын мэдээлэл хамгаалах хууль тогтоомжийн хүрээнд хамгаалах үүрэгтэй. Хэрэглэгчийн мэдээлэл нь зөвхөн үйлчилгээ үзүүлэх, эсвэл хууль ёсны үндэслэлтэй тохиолдолд ашиглагдана. Гуравдагч этгээдэд зөвшөөрөлгүйгээр дамжуулахгүй.
8.4
Хэрэглэгчийн буруутай үйлдлээс (жишээ нь: нууц үгээ бусдад дамжуулах, буруу мэдээлэл оруулах, QR кодоо алдах зэрэг) үүдэн тасалбар буруу ашиглагдсан, мэдээлэл алдагдсан, төлбөрийн алдаа гарсан тохиолдолд Portal.mn хариуцлага хүлээхгүй.
8.5
Portal.mn нь зуучлагч платформ бөгөөд тухайн тоглолт, аялал, арга хэмжээний чанар, сэтгэл ханамжид шууд хяналт тавих боломжгүй. Иймд хэрэглэгч энэ нөхцөлийг ойлгож, хүлээн зөвшөөрнө.
9.1
Portal.mn вэбсайт дээрх лого, нэр, дизайн, бүтэц, контент, хэрэглэгчийн интерфэйс болон платформын ажиллагаатай холбоотой бусад бүх зүйлс нь Portal.mn-ийн оюуны өмч бөгөөд хуулбарлах, дуурайх, ашиг олох зорилгоор ашиглах, өөр платформ дээр байршуулах зэрэг аливаа хэлбэрийн хууль бус ашиглалтыг хориглоно.
9.2
Portal.mn-д байршуулсан арга хэмжээ, аяллын мэдээлэл, тасалбарын дизайн, контент, барааны тэмдэг зэрэг нь тухайн арга хэмжээний зохион байгуулагч эсвэл албан ёсны борлуулагчийн хууль ёсны эрхийн хүрээнд нийтлэгдсэн гэж үзнэ.
Хэрэв оюуны өмчийн зөрчилтэй холбоотой маргаан гарвал, үүссэн аливаа асуудлыг тухайн контент эзэмшигч байгууллага бүрэн хариуцан шийдвэрлэнэ, Portal.mn энэ төрлийн маргаанд шууд хариуцлага хүлээхгүй.
9.3
Portal.mn-ийн болон түүний хамтрагчдын оюуны өмчийг зөрчсөн тохиолдолд тухайн этгээдэд Оюуны өмчийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хуулийн холбогдох заалтаар хариуцлага тооцох эрх зүйн үндэс бүрэн хамааралтай болно.
10.1
Хэрэв гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлсийн улмаас Portal.mn платформын хэвийн ажиллагаа алдагдсан бол, Portal.mn нь зохион байгуулагч болон Албан ёсны борлуулагчаас ирүүлсэн мэдээллийг хэрэглэгчдэд түүний бүртгүүлсэн цахим шуудангаар дамжуулан мэдэгдэнэ. Энэ нь тоглолт, арга хэмжээ хойшилсон, эсвэл зохион байгуулах боломжгүй болсон тохиолдолд хэрэглэгчдэд шууд мэдэгдэх үйл явц орно.
10.2
Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлс гэдэгт дараах нөхцөлүүдийг хамааруулна. Үүний зэрэгцээ эдгээр нөхцөлүүд нь Portal.mn, тоглолт болон арга хэмжээ зохион байгуулагч, Албан ёсны гэрээт борлуулагчийн хяналтаас гадуур, урьдчилан таамаглах боломжгүй, урьдчилан сэргийлэх боломжгүй нөхцөл байдал юм:
- Зарласан болон зарлаагүй дайн, зэвсэгт мөргөлдөөн, бослого, гадаадын түрэмгийлэл, хорлон сүйтгэх үйл ажиллагаа, хувьсгал;
- Байгалийн гамшиг (гал түймэр, газар хөдлөлт, хүчтэй хар салхи, шуурга, аянга цахилгаан, үер, усны гамшиг гэх мэт);
- Төрийн албан тушаалтны хууль бус үйлдэл, эс үйлдэл, эрх зүйн акт, тушаал, захирамж;
- Тэсрэлт, дэлбэрэлт, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн эвдрэл, цахилгааны ноцтой гэмтэл, бүх төрлийн хязгаар хориг, өвчин тахал, хорио цээр, хариуцлагаас чөлөөлөгдсөн аж ахуйн нэгжийн ажил зогсох, ажил хаялт;
- Программ хангамж, техник тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтэл, хакер халдлага болон бусад ижил нөхцөлүүд.
10.3
Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлсийг нотолсон тохиолдолд Portal.mn, тоглолт болон арга хэмжээ зохион байгуулагч, Албан ёсны гэрээт борлуулагч зохих ёсны дагуу үүргээ гүйцэтгээгүй бол хэрэглэгч болон гуравдагч этгээдийн өмнө хариуцлага хүлээхгүй болно.
11.1
Хэрэглэгч Portal.mn платформын үйлчилгээтэй холбоотой санал хүсэлт, гомдлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Хэрэглэгч дараах сувгаар холбогдож гомдол, хүсэлтээ илгээх боломжтой:
Facebook хуудсаар: https://www.facebook.com/portal.mn
Утасны дугаараар: 7272-0022
Цахим шуудангаар: info@portal.mn
11.2
Хэрэглэгч нь гомдол, санал хүсэлтээ нэн түрүүнд Portal.mn-тэй шууд холбогдон шийдвэрлүүлэх байдлаар илэрхийлэх үүрэгтэй. Үүний зэрэгцээ хэрэглэгч Portal.mn-ийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөхүйц худал, төөрөгдүүлсэн, нотолгоогүй мэдээллийг олон нийтийн хэрэгслээр тараахгүй байх ёстой.
11.3
Хэрэглэгчийн гаргасан гомдолд хариу өгөх хугацаа болон шийдвэрлэлтийн талаарх мэдээллийг хэрэглэгчийн бүртгэлд бүртгүүлсэн утасны дугаар, цахим хаяг руу хүргэнэ.

Зохиогчийн эрх хамгаалагдсан © 2025