Реппер Rokitbay-ийн бие даасан ПУУЖИН БАЯРАА тоглолт нь 2024 оны намрын Highlight тоглолт гэж гарчиглах нь буруудахгүй болов уу. Цэнгэлдэх хүрээлэнг дүүргэж, өөрийн хит дуунуудаараа ирсэн бүгдийг бүхэлд нь нэгэн зэрэг доргиож чадсан билээ. Rokitbay өөрийн дөрөв дэх цомог буюу "Odyssey" цомгийн бүх дуу болох нийт есөн дууг клиптэй болгох ажлыг хийсэн ба тоглолт дээрээ фенүүддээ шинэ дуунуудаараа бэлэг барьсан юм. ПУУЖИН БАЯРАА тоглолтын тасалбарыг Portal.mn бүрэн хариуцаж ажилласан бөгөөд амжилттай 25,000+ тасалбар борлуулан “Sold out” болсон. Portal.mn дээр хэрэглэгчид өөр хоорондоо "Хоёрдогч зах зээл"-ээр дамжуулан албан ёсны, баталгаатай тасалбараа зарах болон авах боломжийн бүрдүүлсэн билээ. Түүнчлэн Portal.mn -ийн Bar хэсгээс уух зүйлсээ урьдчилан захиалах боломжтой болсноор үзэгчид тоглолтын дундуур урт дараалал үүсгэн оочирлож, цаг алдах асуудлыг шийдэж чадсан байдаг.