Дэлхийн театрын ертөнцөд Монгол Тамгалал болж буй "Тамгагүй Төр" жүжгийн олон улсын West End хувилбар болох "Монгол Хаан" жүжгийг Сингапурын алдарт Marina Bay Sands-н Sands театрт толилуулсан билээ. Шекспирийн өлгий нутагт 100 Монголчууд, Монгол хувцас, Монгол гутлаа өмсөөд, дэлхийн театрын шилдгүүдтэй мөр зэрэгцэн түүхэндээ анх удаа 40000 үзэгчдэд тоглосон. Дэлхийн тэргүүлэгч хэвлэлүүд болох Times, Guardian, Financial Times, Telegraph-c өндөр үнэлгээ авч, 50 гаруй шүүмжлэгчдээс 4 од үнэлгээ авсан энэхүү West End-н Монгол бүтээл - Азийн бар Сингапур улсад 2024 оны 10 сард Азийн нээлтээ хийсэн юм.